<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><lyrics>[V1]
.Cm                   G               Cm
 Намуун зөөлөн аясаар Бурхан Таныг магтаад
.Cm                        Bb                 Eb
 Нандин хайрын тань ээлийг орчлонд хадаан дуулна
.Cm             Fm             Bb                 Eb
 Нутгийн хүмүүс чуулган чагнаж өршөөл юугийн тань гэрчилэн
. Cm           Fm           G           Cm
 Номин хөндийд Таны үнэнийг аялан амьдрана

[C1]
.  Cm           Ab      Bb              Eb
   Христ Есүс Таны хайр юутай гайхалтай вэ
.  Cm           Fm       G               Cm
   Хамгаас агуу ерөөлтэй Таны нэрийг магтъя аа

[V2]
 Эрмүүн зоримог үгсээр Бурхан Таныг магтаад
 Элбэрэл хайрын тань үйлсийг өнөд тунхаглана аа
 Эрэмгий эрийн зоригийг ичээх золиос юугийн тань дуурсан
 Ээрэм талдаа Таны үнэнийг бахдан амьдрана

[V3]
 Уяруун дэврүүн сэтгэлээр Бурхан Таныг магтаад
 Уярал хайрын тань сайхныг хорвоод зарлан дуулна
 Уулсын цаанаас ундран урсах ерөөл юугийн тань хүртэн
 Уужим хорвоод Таны үнэнийг түгээн амьдрана

[V4]
 Тэнүүн тэнхлүүн зүрхээр Бурхан Таныг магтаад
 Тэвчээр хайрын тань агууг түмэнд хүргэн дуулна
 Тэртээх холоос туяаран тусах найдвар вугийн тань батлан
 Тэнэгэр талдаа Таны үнэнийг дэлгэн амьдарна

[V5]
 Аялгуун тансаг дуугаар Бурхан Таныг магтаад
 Аврал хайрын тань сайныг дэлхийд өргөн дуулна
 Аяны хүмүүн саатан сонсох энэрэл юугийн тань гэрчлэн
 Алтан дэлхийд Таны үнэнийг хүртээн амьдарна</lyrics>
<title>Намуун зөөлөн аясаар</title>
<aka>Үг Ая Ж. Пүрэвдорж</aka>
<key>Cm</key>
</song>